Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хүүхдийг цахим гэмт хэрэг, үе тэнгийн дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “Найз байя” нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

2023-06-06

Өлзийт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчдын дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ё.Рэнцэндорж, хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Хорол, нийгмийн бодлогын мэргэжилтэнг түр орлон гүйцэтгэгч Л.Мягмар, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Т.Ундармаа нар оролцов.

Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 60 гаруй сурагч оролцон “Найз байя” аянд нэгдэн удирдамжийн хүрээнд сургалт, сурагчдыг тэгш хамруулан оролцуулсан хөгжөөнт тэмцээн болон арга хэмжээнд оролцсон сурагчид дундаас  нөхөрсөг хүүхэд, тусч хүүхэд, цахим хэрэглээг зөв ашигладаг хүүхэд гэсэн 3 төрлөөр шалгаруулав. 

6-12 дугаар ангийн сурагчид “НАЙЗ БАЙЯ” аянд дараах уриалган дор нэгдэв.

- Найз байя

- Бид дээрэлхэлтийг тэвчихгүй 

- Өөр шигээ хүндэлье 

- Гадуурхдаггүй бол гал шдээ

- Хэн нэгний зургийг зөвшөөрөлгүй нийтлэх нь гэмт хэрэг

Өлзийт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%