Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 27

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV дугаар хуралдаан хуралдав.

2023-12-13 49
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв. 1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц орон тоог батлах тухай. 2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны тайлан. 3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл шинэчлэн байгуулах тухай. 4.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн тухай. 5.Сумын 2023 оны Хөгжлийн төлөвлөгөөний биелэлт, 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл батлах тухай. 6.Зүүн хайрхан уулыг “Байгалийн нөөц газар”-ын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай. 7.Зорилтот жилийн ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай. 8.Хөрөнгө бүртгэлд авах тухай. 9.Амжиргаа дэмжих зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай. 10.Сумын 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2024 оны төсвийн төслийн тухай. 11.Газар зохион байгуулалтын 2023 оны биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлах тухай.

Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн болж өндөрдлөв.

2023-11-27 88
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27 -ны өдөр болж өндөрлөв. Тус тэмцээний Эрэгтэй шатрын төрөлд 🥇Тэргүүн байр: Б.Дашзэвэг 🥈Дэд байр: Б.Эрдэнэбаяр 🥉Гутгаар байр: Д.Сандагдорж Эмэгтэй шатрын төрөлд 🥇Тэргүүн байр: Ц.Болортуяа 🥈Дэд байр: Д.Наваантуяа 🥉Гутгаар байр: Я.Бумандолгор нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

С.Довчингийн нэрэмжит "Математикийн олимпиад"

2023-11-24 69
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд асан С.Довчингийн нэрэмжит "Математикийн олимпиад"-ыг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдад зохион байгуулав. Математикийн олимпиад байр эзэлсэн сурагчдад баяр хүргэж ИТХ-ын дарга Ё.Рэнцэндорж, ИТХ-ын төлөөлөгч Б.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэмбэрэлхүү, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ю.Энхбаяр нар медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав. Олимпиадад оролцсон нийт сурагчдадаа сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Сумын ИТХ-ын ажлын алба Сумын Ерөнхий боловсролын сургууль

Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан хуралдав

2023-11-09 153
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ. 2023.11.09 Гуулин 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурал "Гуулин" багийн төвд хуралдав. Хуралд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Рэнцэндорж, Төлөөлөгч Ц.Цэвэлмаа, сумын Засаг дарга Ж.Пүрэвсүрэн, Засаг даргын орлогч Ц.Дэмбэрэлхүү, Багийн Засаг дарга Н.Цэрэнтогтох, Татварын Улсын байцаагч О.Лхагвасүрэн, Нийгмийн даатгалын байцаагч Э.Долгормаа, Бэлчээр газар, тариалан хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндолгор, ЕБС-ийн сургалтын менежер Б.Даваалхам, ЭМТ-ийн эмч П.Жумдаан нар иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өглөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 1.Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны ажлын тайлан 2.Эрүүл мэндийн төвийн тайлан 3.2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай 4.Төлөөлөгч нарын хурлын ирц, иргэд сонгогчидтой ажилсан байдал 5.Суманд 2023 онд ОНХСан болон улс аймгийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтын талаар хийгдсэн ажлын тайлангийн тухай. 6. Нийгмийн даатгалын мэдээлэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын тамгын газар ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ

Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан хуралдав

2023-11-08 124
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ. 2023.11.08 Яргайт 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурал "Өлзийт хайрхан"-д хуралдав. Хуралд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Рэнцэндорж, Төлөөлөгч Н.Цэдэвсүрэн, сумын Засаг дарга Ж.Пүрэвсүрэн, Засаг даргын орлогч Ц.Дэмбэрэлхүү, Багийн Засаг дарга Л.Намдаг, Татварын Улсын байцаагч О.Лхагвасүрэн, Нийгмийн даатгалын байцаагч Э.Долгормаа, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Л.Мягмар, ЕБС-ийн сургалтын менежер С.Баярмаа, ЭМТ-ийн эмч П.Жумдаан нар иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өглөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 1.Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны ажлын тайлан 2.Эрүүл мэндийн төвийн тайлан 3.2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай 4.Төлөөлөгч нарын хурлын ирц, иргэд сонгогчидтой ажилсан байдал 5.Суманд 2023 онд ОНХСан болон улс аймгийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтын талаар хийгдсэн ажлын тайлангийн тухай. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын тамгын газар

Мэндчилгээ

2023-10-05 166

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIV дүгээр хуралдаан хуралдав.

2023-09-29 216
Дараах асуудлуудыг хэлэлцэв. 1.Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсан газар ашиглалтын хэрэгжилтийн байдал, 2024 онд иргэнд газар өмчлүүлэх, газрын байршил хэмжээг батлах тухай. 2.Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухай. 3.2022-2023 оны улсын болон ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил түүний хэрэгжилт, явцын тухай. (ЗДТГ-ын тайлан, ИТХ-ын Хяналтын ажлын хэсгийн тайлан) 4.Сумын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, хугацаа дууссан үндсэн хөрөнгийг актлах тухай. 5.Ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн төвийн 2022-2023 оны хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны тайлан. 6.Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилт, орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцын тухай.

"Намрын ногоон өдөр" 2023 үзэсгэлэн худалдаа болж өндөрлөв.

2023-09-20 137
2023 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр сумын Соёлын төвийн урлаг зааланд амжилттай болж өндөрлөв. үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, сур суран бүтээгдэхүүн арьс шир, гар урлал оёмол бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, шилмэл хээлтүүлэгч мал төрлүүдээр малчид, иргэд, ААНБ-гууд оролцлоо. - Шилмэл цагаан идээ 1-р байрт Ц. Цэрэндулам 2-р байрт Д. Энхболд 3-р байрт Ж. Сугар нарын хийж бэлтгэсэн цагаан идээ - Сайхан айраг төрөлд 1-р байрт О. Цэрэндагва 2-р байрт Ш. Эрдэнэбилэг - Төмс, хүнсний ногооны төрөлд: Бадам Жунай хоршоо - Малын ногоон тэжээл: Д. Пүрэвдорж - Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч төрөлд: 1-р байрт Ц. Цэрэндулам 2-р байрт Ц. Лхагвасүрэн 3-р байрт С. Цэнд нарын бүтээгдэхүүнүүд ,- Шилдэг хоол үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага: 1-р байрт Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 2-р байрт Сангийн далай зочид буудал Ж. Нямсүрэн 3-р байрт Ерөнхий боловсролын сургууль, Шилмэл хээлтүүлэгч: Азарга -1-р байрт Ц. Отгоннасан Хул зүсмийн азарга 2-р байрт Ч. Чагнаадоржын Хонгор зүсмийн азарга Бух: 1-р байрт М. Эрднэ-очирын улаан зүсмийн бух 2-р байрт Ба. Бямба улаан зүсмийн бух Ухна: 1-р байрт Д. Доржын хар халзан зүсмийн ухна 2-р байрт Ц. Болор эрдэнэ улаан зүсмийн ухна 3-р байрт С. Лувсанцэвээний Хар зүсмийн ухна Хуц : 1-р байрт Ц. Отгоннасангийн хар түрүүт зүсмийн хуц 2-р байрт Б. Дэлгэрсайханы харандан зүсмийн хуц 3-р байрт С. Лувсанцэвээний хар түрүүт зүсмийн хуц Гүүтэй айлын гүзээтэй хүү: 1-р байрт Ц. Болдбаатар 2- байрт А. Амарбаясгалан 3-р байрт Б. Дэлгэрсайхан Гүүтэй айлын гүзээтэй охин: 1-р байрт Д. Мөнхзул 2- байрт Б. Отгонсүрэн 3-р байрт Ц. Цэрэндулам Дэмбээ мэдэх үү хө: 1-р байрт Л. Энхбаатар 2-р байрт Л. Нэргүй 3-р байрт Ш. Эрдэнэбилэг Дуутай хуруу ( Аравдах )1-р байрт Яргайтын 3-р баг 2-р байрт Гуулингийн 4-р баг 3-р байрт Агуйтын 2-р баг Шилдэг оролцоотой баг: 1-р байрт Яргайтын 3-р баг 2-р байрт Гуулингийн 4-р баг тус тус шалгарлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан хуралдав.

2023-06-30 126
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан хуралдав. 2023.06.30 Тус хуралдаанаар: 1.Эрүүл мэнд боловсрол, төрийн захиргааны салбарын хүний нөөцийн хангалт нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсох. 2.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны ажлын явцын тухай. 3.Сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай. 4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажилд явцын болон гүйцэтгэлийн хяналт үнэлгээ хийх “Иргэдийн хяналтын бүлэг” ажиллах журмыг батлах тухай. 5.Сумын төсөвт өөрчлөлт оруулах тухай. 6.Орон нутгийн өмчийн талаарх асуудал

Нийтийн сонсгол зохион байгуулах тухай

2023-04-20 192
2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагт зохион байгуулагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%