2025-12-25
61
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ: ТҮҮХ БА ТҮҮХТ ХҮМҮҮС” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
✅ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ИТХ, ЗДТГ, Өлзийт сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран, 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан “Өвөрхангай аймгийн Өлзийт сум: Түүх ба түүхт хүмүүс” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэв.
✅ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааны нэгэн томоохон чиглэл болох “Хошуу нутаг судлал”-ын ээлжит 26 дахь тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын түүхийн судалгааг өргөжүүлэх, БНМАУ-ын Сангийн яамны сайд болон Монголбанкны ерөнхий хорооны дарга, Монгол төрийн санхүү банкны нэрт зүтгэлтэн Санжийн Довчины мэндэлсний 130 жилийн ойд зориулагдсанаараа онцлогтой.