Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

1 дэх бүрэн эрх /1992-1996он/

2024-09-06

Нутгийн өөрийн удирдлагын ёсны байгууллагыг сонгох, сонгууль Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 1992, 1996, 2000, 2004, 2008 онуудад 5 удаа 3 өөр хувилбараар бие биенээсээ ялгагдах нийгэм, Улс төрийн хүчнүүдийн харьцааны байдалд явагджээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу нутгийн удирдлагыг шинэчлэх, бүх шатны хурлыг сонгох орон нутгийн анх удаагийн сонгууль 1992 оны 09 дүгээр сард явагдсан.

Энэ сонгуулийн онцлог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг шууд бус төлөөлөлийн сонгуулийн зарчмаар зохион явуулж ирсэн байна. Үүнд баг хорооны Иргэдийн Нийтийн Хурал, сум дүүргийн Хурлын төлөөлөгчдийг тус тус нууцаар сонгон бүрдүүлж байв.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны орон тооны бус даргаар Цэдэндамбын Амартүвшин- (10 жилийн сургуулийн захирал), нарийн бичгийн даргаар Магсаржавын Ганбаатар нар сонгогдож ажиллаж байлаа.

ИТХ-ын Тэргүүлэгчдээр:

-Дашийн Жадамба-МАХН

-Батсүхийн Батбаяр-Нам бус

-Цэрэндоржийн Лхасүрэн-МАХН

-Цэрмаагийн Нарантуяа-МҮАН

-Даваагийн Цэрэндагва-Нам бус нар намуудын харъяалалыг төлөөлөн сонгогдон ажиллаж байв.

Сумаас аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны төлөөлөгчөөр "Оч-Ундрах" компаний захирал Д.Жадамба, 10 жилийн сургуулийн захирал Ц.Амартүвшин, ардын аж ахуйтан Ц.Сугар нар сонгогдож байлаа.

Анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргаар Цэрэнжавын Бандийг нэр дэвшүүлэн аймгийн Засаг дарга батламжлан сонгогдож байв.

1992-1996 оны хугацаанд сонгогдсон анхны төлөөлөгчид

1.Д.Батбаян-Малын бага эмч

2.Ц.Лхасүрэн-Сумын брокер

3.Ц.Цэрэндорж-СМФ-ийн нябо

4.М.Ганбаатар-Захиргааны зааварлагч

5.Ж.Тольяа-1-р багийн малчин

6.Д.Нармандах-2-р багийн Засаг дарга

7.Ц.Сугар-2-р багийн өндөр настан

8.Д.Алтанхуяг-Нарийн бичгийн дарга

9.Б.Батбаяр-Хэлтсийн төлөөлөгч

10.Д.Цэрэндагва-Малын их эмч

11.Ц.Нарантуяа-3-р багийн Засаг дарга

12.Д.Сугар-3-р багийн малчин

13.М.Сугаржав-3-р багийн малчин

14.Ц.Амартүвшин-8 жилийн дунд сургуулийн захирал

15.Г.Рэнцэндорж-Хүний бага эмч

16.Д.Ганболд-4-р багийн Засаг дарга

17.Б.Мягмар-4-р багийн малчин

18.П.Цэрэндорж-Захиргааны орлогч дарга

19.Д.Жадамба-Оч-Ундрах компанийн захирал

20.Ё.Галсанжав-МАА-н хэсгийн ахлагч

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%