Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Танилцуулга

2022-10-28

Өлзийт сумын Орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулийн 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны ИТХ-ын  танилцуулга

     2020 оны Орон нутгийн сонгуулийг УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий  хорооноос бэлтгэн гаргасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулахад холбогдох дүрэм журам, зааврыг баримтлан 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд бэлтгэл зохион байгуулалтыг ханган явагдаж МАН-аас 21, АН-аас 21 нэр дэвшигч нийт  42 нэр дэвшигч 4 тойрогт  өрсөлдсөнөөс МАН-аас 12, АН-аас 9 төлөөлөгч суудал авч  МАН олонхийн суудал авсан.

      Иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-нд хуралдаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар олонхи болсон Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Ёндон овогтой Рэнцэндоржийг сонгож, сумын Засаг даргаар Монгол ардын намаас Жамъяансүрэн овогтой Пүрэвсүрэнг нэрийг нь дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилж, томилуулсан.

      Тус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2022 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН-аас 12 төлөөлөгч, АН-аас 9 төлөөлөгч сонгогдон нийт 21 төлөөлөгчтэй. Үүнээс эрэгтэй 15, эмэгтэй 6, боловсролын хувьд дээд  13, тусгай дунд 4, бүрэн дунд 4 төлөөлөгч байна.

Иргэдийн 21 төлөөлөгчид нэрсээр:

1.Ц.Доржсэмбэ      БИНХ-ын дарга /АН/   /1-р тойрог/

  1. Д.Пүрэвдорж ХХЭ                   /АН/   /1-р тойрог/
  2. П.Эрдэнэчимэг Малчин /МАН/ /1-р тойрог/
  3. Ц.Дэмбэрэлхүү Засаг даргын орлогч /МАН/ /1-р тойрог/
  4. Р.Пүрэвдорж Малчин /АН/   /1-р тойрог/
  5. Г.Баяржавхлан Оюутан /МАН/  /1-р тойрог/
  6. Ж.Пүрэвсүрэн Сумын засаг дарга /МАН/ /2-р тойрог/
  7. Ё.Рэнцэндорж ИТХ-ын дарга /МАН/  /2-р тойрог/
  8. Г.Пэрэнлэйдагва ЕБС-ын жижүүр /МАН/ /2-р тойрог/
  9. Д.Жамбалсүрэн Малчин /МАН/ /2-р тойрог/
  10. Д.Дэлгэрмаа ЭМТ-ын сувилагч /МАН/ /2-р тойрог/
  11. Б.Батжаргал ЕБС-ын багш /МАН/ /2-р тойрог/
  12. Д.Наваантуяа СӨБ-ын багш      /МАН/ /2-р тойрог/
  13. Л.Намдаг 3-р багийн засаг дарга /АН/ /3-р тойрог/
  14. Н.Ганбаатар Хууль зүйн мэргэжилтэн /МАН/ /3-р тойрог/
  15. С.Лхавуужав Малчин           /МАН/ /3-р тойрог/
  16. Н.Цэдэвсүрэн Малчин /АН/ /3-р тойрог/
  17. Б.Баярхүү Төрийн сагийн мэргэжилтэн /АН/ /4-р тойрог/
  18. Б.Шүрэнцэцэг Малчин /АН/ /4-р тойрог/
  19. Н.Цогбадрах Малчин /АН/ /4-р тойрог/
  20. Ц.Цэвэлмаа Малчин /АН/ /4-р тойрог/

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Сумын засаг дарга Ж.Пүрэвсүрэн сонгогдов.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр:

1.Ё.Рэнцэндорж      ИТХ-ын дарга  /МАН/

  1. Д.Жамбалсүрэн Малчин /МАН/
  2. Д.Дэлгэрмаа ЭМТ-ын сувилагч /МАН/
  3. Б.Батжаргал ЕБС-ын багш /МАН/
  4. Д.Пүрэвдорж Малчин          /АН/
  5. Б.Баярхүү Төрийн сангийн мэргэжилтэн /АН/
  6. Н.Цэдэвсүрэн Малчин /АН/

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар Юндэн овогтой Энхбаяр ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%